Бочигийн тамирчин Т.Мөнхдэмбэрэл дэлхийн чансаанд эрэмбэлэгдэнэ

394581233_633704072289949_569487254998859873_n

“Ханжоу-2022” Азийн зуны спортын пара наадмын бочигийн тэмцээнд манай 2  тамирчин оролцлоо. Тамирчин Х.Ирмүүн бочигийн В, С-2 ангилалд дэлхийн чансааны 49 дүгээр байрт эрэмбэлэгддэг бөгөөд Азийн наадамд 2 дахиа өрсөлдөж, Индонезийн тамирчинд 0:12, Малайзын тамирчдад 2:3 харьцаагаар ялагдав. Харин тамирчин Т.Мөнхдэмбэрэлийн хувьд Азийн наадамд анх удаа оролцож, Тайваньд 0:11, Индонезэд 1:6 гэсэн харьцаатай хожигдсон ч нэг сетийн тоглолтоос хожил авснаар дэлхийн чансаанд анх удаа эрэмбэлэгдэхээр боллоо. Тамирчдын дасгалжуулагчаар Б.Эрдэнэбаяр, С.Алтанхундага нар ажиллажээ.