Дэлхийн цомын хагас шигшээд дөрвөн тивийн төлөөлөл үлдлээ.

392760151_720935460072976_7352404480374506170_n

Франц Улсад болж байгаа Рагбийн “Дэлхийн цом-2023” тэмцээний их шөвгийн 8 багийн тоглолт гал манарч, гол ус үерлэж, талбайг там болтол нүдэлдсэний эцэст хагас шигшээ тоглолтонд 4 тивийн төлөөлөл болох шилдэг 4 баг үлдлээ. Аргентин-Шинэ Зеланд, Англи-ӨАБНУ болон медалийн төлөөх 4 шийдвэрлэх тоглолт энэ спортыг сонирхогчдыг хөөрөн баясгаж, уурлуулан догдлуулахад бэлэн болжээ. Их шөвөгт Мессигийн нутгийнхан Уэльсийн залуусыг 29:17-гоор, Хакачид Ирландын омогтнуудыг 28:24-өөр,  Өмнөд Африкчууд талбайн эздийг 29:28-аар хожин гомдоосон бол Их Британчууд Фижи арлын бацаануудыг 30:24 гэсэн харьцаагаар тоглолтын төгсгөлд арай гэж буулгаж авав. Энэ бямба, ням гаригуудад хагас шигшээ, ирэх 7 хоногийн амралтын өдрүүдэд хүрэн бор болон алтан шаргал медалийн тоглолтууд явагдаж, эрчүүдийн бяр чадлын оргил тэмцээн өндөрлөнө.