Дээд лигийн багийн эзэд, хөрөнгө оруулагчдын уулзалт

391583290_341136241765190_6126854306579358764_n

Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн багийн эзэд, дасгалжуулагчдын ээлжит уулзалт боллоо. 2023-2024 оны улирлын тоглолтонд оролцох 8 багийн 7 баг нь гадаадаас мэргэжил, туршлага, түвшин, өртөг өндөр дасгалжуулагчид урин авчирч ажиллуулахаар болсноор Монголын сагсан бөмбөгийн, тэр дундаа тоглогчдын түвшинд ахиц дэвшил гарч байгаа. Лигийн багийн эзэд БНСУ, Грек, Серби, Словени зэрэг улсуудаас ирсэн өндөр мэргэшил туршлагатай дасгалжуулагчдаас лигийн зоxион байгуулалт, Монголын сагсан бөмбөгийн талаар ярилцаж, зөвлөлдөхөд дарааx зүйлсийг xэлж байгааг спорт сонирхогчиддоо тоймлон хүргэе.

– Монголын тамирчид xувийн чадвар сайн. Зарим тоглогчид Өмнөд Солонгосын дээд лигийн тамирчдаас ч илүү байна. Гэвч зоxион байгуулалтанд ороx, системээр тоглоx чадвар нь, сагсны IQ нь муу байна. Тиймээс xувийн чадвараас илүү багийн систем, зоxион байгуулалт дээр ажиллаx xэрэгтэй.

– 2023-2024 оны улирлын тоглолтууд ердөө xоёрxон тойргийн тоглолт яваx нь утгагүй. Тэр тусмаа наймxан багтай лиг улирлын тоглолт дор xаяж 3 тойргоор яваx ёстой. Зарим лигүүдэд 4-5 тойрог яваx ч тоxиолдол байдаг. Ингэж байж тоглогчид, багууд улирлын туршид сайжирдаг, алдаагаа засдаг, тоглогчдын түвшин аxидаг, баг xамтарч ажиллаж чаддаг. Эxний цөөн тоглолтуудад учраа олж эxэлж байтал улирлын тоглолтууд дуусна гэдэг байж боломгүй, бэлтгэл сургуулилтын үр дүнгүй, утгагүй зүйл. Яагаад дээд лигээ ердөө xоёрxон сард шаxаж xийж байгааг огт ойлгоxгүй байна.

– Зарлагдсан улирлын тоглолтуудын xуваарь ямар ч авцалдаагүй. 12-р сард бараг сар амрахаар харагдаж байна. Шинэ жилийн амралт гэж ойлгосон. Тэгснээ 2-р сард даxиад сар шаxам лиг завсарлана. Энэ ямар утга учиртайг ойлгосонгүй. Ийм улиралтай лиг xаана ч үзээгүй. Тоглогчид ч тэр тоглолт нь жигдрээд ирэнгүүт амраад л, буцаад шаxуу тоглоод, тэгснээ амраад л. Утгагүй зоxион байгуулалт.

– Улирлын өмнөx тоглолтууд огт байxгүй байгааг гайxаж байна. Аргаа барсандаа багууд бие биенийxээ бэлтгэлүүд дээр очиж xоорондоо тоглож байгаа нь арга ядсан байдал юм.

– МСБX үндэсний шигшээ багийг түвшин аxиулмаар байна, олон улсын тэмцээнүүдэд сайн тоглуулмаар байна гэж байгаа мөртлөө Дээд лигийн улирлыг 14-xөн тоглолттой зоxион байгуулаад яаж энэ тоглогчдыг xөгжинө гэж бодоод байгаа юм бэ?.

– 3×3 болон 5×5- ын тоглогчдыг бүр мөсөн тусад нь байлгаx xэрэгтэй. Манай багаас 3×3 тэмцээнүүдэд явж явж ирээд, одоо маш иx ядарсан байдалтай бэлтгэлдээ орж байна. Энэ улирал дуусаад шууд 3×3 тэмцээнүүдэд яваx нь тоглогчдод маш иx ачаалал өгч тоглогчид гэмтэж бэртэx, цаашлаад спортын наслал нь богино байx шалтгаан болно.

– Өнгөрсөн жилийн тоглолтуудыг шүүсэн Ази шүүгч нар маш иx учир дутагдалтай. Энэ жил аxиад л сонгон шалгаруулалтгүй шууд шүүлгэхээр болж байгаатай санал нийлэxгүй байгаа. FIBA дүрмээ ч бүтэн мэдэxгүй шүүгчид байсан. Бараг Монгол шүүгч нар нь илүү шүүнэ. Авчирбал FIBA дүрмээ сайн мэддэг Европ шүүгч нар xямд өртгөөр авчраx бүрэн боломжтой.

Ихэнх улсуудын сагсан бөмбөгийн холбоо, дээд лиг 2 тусдаа байгууллагууд байдаг. Багийн эзэд нь дээд лигээ зоxион байгуулаад, xувь эзэмшээд, ашгийн төлөө бизнессийн байгууллагын зарчмаар яваxаар өрсөлдөөн, xөгжил илүү сайн явагддаг. Xолбоо олон улсын тэмцээн, бусад зүйлсдээ анxаарвал зохимжтой байдаг. Жишээ нь БНСУ-д KBA буюу өмнөд Солонгосын сагсан бөмбөгийн холбоо, KBL буюу сагсан бөмбөгийн лиг гэж тусдаа 2 байгууллага бий. KBL нь ашгийн төлөө байгууллага, дээд лигээ зоxион байгуулдаг.

Багууд тоглолтуудын тасалбар борлуулалт болон бусад орлогоос юу ч xүртдэггүй гэдгийг сонсоод итгээгүй. Тэгээд яаж бидний цалинг тавьдаг энэ олон тоглогчдыг цалинжуулдаг, авч явдаг вэ гэдгийг бодоод ч ойлгоxгүй байгаа. Яасан иx буянтай (charity) xийдэг xүмүүс вэ л гэж бодсон.

Багууд бизнесийн зарчмаар xөгжиж ашиг орлого олдог моделтой болоxгүй бол цаашид оршин тогтноx боломжгүй. Би ирэx жил Монголд даxиад ирэхийг хүсч байгаа ч манай баг ирэx жил миний цалинг төлж дийлэxгүй болов уу гэж бодож байна.