Йокичид зуны амралт нь зохижээ

395240230_894525332037443_8533379474657935788_n

Дэлхийн сагсан бөмбөгийн тэргүүлэх лигийн шинэ улирлын тоглолт өнгөрсөн улирлын аваргууд болон “Хаан” Жэймсийн багуудын хооронд өрнөж, бөгжний эзэд 119:107-гийн харьцаагаар анхны хожлоо авлаа. Улирал эхлэх хүртэл амралт, ууж идэх нь хэтэрлээ гэж шүүмжлүүлсэн өндөр залуу талбай дээр хэн гэдгээ яруу тодоор харуулж, 29 оноо, 13 самбар, 11 дамжуулалт гэсэн сүрдэм үзүүлэлттэйгээр хувцас солих өрөө рүүгээ оров. Жамал Мюррей 21 оноо, 6 дамжуулалттай тоглосон бол эсрэг талд Леброн 21 оноо, 8 самбар, 5 дамжуулалттай даруухан статистиктэй тоглолтыг дуусгав.