“Контент-Зохиогчийн эрхийн асуудал” хэлэлцүүлэг болно

393283582_376692348017248_5359373820345630707_n

Харилцаа холбооны салбарын олон сувгийн дамжуулах үйлчилгээнд оюуны өмч, зохиогчийн эрхийн асуудал нэн тэргүүнд тавигдаж, энэ чиглэлээрх хууль дүрэм, холбогдох эрх зүйн актуудын хэрэгжилтийн талаарх хэлэлцэн ярилцах үүднээс салбарын тал талын төлөөллүүдийг оролцуулсан “КОНТЕНТ – ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН АСУУДАЛ” сэдэвт форумыг Монголын Олон Суваг Дамжуулагчдын Холбоо 2023 оны 10-р сарын 27-ны өдөр зохион байгуулах гэж байна. Энэхүү форум нь зохиогчийн эрхийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, контентын салбарт шударга өрсөлдөөн бий болгох, уран бүтээлчдийн тэгш оролцоог хангах, контентын зах зээл, зохиогчийн эрхийн талаар нийгэмд нөлөөлөх, асуудлыг шийдэх шийдлийг харилцан хэлэлцэх ач холбогдолтой юм.

Бүртгүүлэх хаяг: