Металлчууд Ахан дүүстэй нөхөрсөг тоглолт хийв

393823155_849567966860061_8182516584906540395_n

Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лиг эхлэхэд үндсэндээ 2 долоо хоног үлдээд байна. Багууд улирал өмнөх бэлтгэлээ чамбайруулж, тамирчдын сэргэлтийн бэлтнэл болон хяналтын тоглолтуудад анхаарлаа хандуулсаар. Өнгөрсөн жилийн дэд аварга “Тэнүүн-Өлзий металл” баг Завханы Brothers Basketball Club-тэй нөхөрсөг тоглолт хийжээ. Металлчууд гадаад мэргэжилтнээр дасгалжуулагчийн багаа чадавхжуулж, Энхбаясгалан нарын хэд хэдэн шилдэг тоглогчдоор хүчээ зузаатгасан. Серби мэргэжилтэн Предраг Стожанчев БНХАУ-ын CBA лигийн “Шанхай шаркс” багийг дасгалжуулж байсан туршлагатай нэгэн.