Монголын хөл бөмбөгчдийн шийдвэрлэх тоглолт

391613435_23888807060767882_7454023523223303192_n

Монголын хөл бөмбөгийн үндэсний шигшээ баг өнөөдөр өөрийн талбайдаа маш чухал, шийдвэрлэх тоглолтыг Афганистаны шигшээ багтай хийнэ. Хожсон баг нь 2026 онд болох ДАШТ-ий Азийн бүсийн үндсэн хэсэгт багтаж, өөрийн талбайд 3, айлын талбайд мөн 3 удаа тоглох эрхээ хармаална. Өмнөх тоглолт 5 хоногийн өмнө дундын талбай буюу Душанбе хотноо болж, манайхан 0:1 гэсэн харьцаатай ялагдал хүлээсэн. Хазаруудын дасгалжуулагч, Кувейт мэргэжилтэн Абдулла Альмутаири тоглолтын өмнөх хэвлэлийн хурал дээр “Бид Чингис хааны өлгий нутагт ирлээ. Монголчууд үргэлж хүчтэй байдаг. Амаргүй тоглолт байх болно. Би тоглогчиддоо “Тажикстанд болсон тоглолт 1% нь , харин Монголд 99% нь шийдэгдэнэ” гэж онцолжээ. Тэрээр Балбын шигшээ багтай ажиллаж байсан туршлагатай нэгэн. За, фанатуудаа! Хөл бөмбөгийн цэнгэлдэх рүүгээ алхаад марш!