Нийслэлийн өдрийн барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий түрүүллээ
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн алдар цолтой 240 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Монтед” констракшн, “Өнө мөнх хөгжил констракшн” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Нью прогресс” ХХК, “Хос Алтайн Хүчтэн” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баатархүүгийн Пүрэвсайхан үзүүрлэв. Их шөвгийн дөрөвт Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Шижир гоулд” ХХК, “ТЭЦ-4”, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Заамар Өгөөмөр Хайрхан” ХХК, “Дорнын Өртөө” ХХК, “Нью план” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын начин Д.Хүдэрбулга нар шалгарсан бол улсын аварга П.Бүрэнтөгс, улсын аварга О.Хангай, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, улсын начин Э.Даш нарын хүчтэнгүүд шөвгийн наймд үлджээ. Барилдаан түрүү бөхийг 10 сая, үзүүрлэсэн бөхийг 8 сая, их шөвгийн бөхийг тус бүр 5 сая төгрөгөөр байлсан байна.