Сансар ММС Энержи баг шилдэг наймд шалгарлаа

“Al Bidda Park Challenger-2023” тэмцээний хэсгийн тоглолтууд Улаанбаатарын цагаар шөнө дунд болж, манай “Сансар ММС Энержи” баг тоглолтоо хийлээ. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан зарим хэсгийн тоглолтууд спорт зааланд болсон байна. Тэдний эхний учраа Нидерландын “Амстердам” баг. Өгөө аваатай тоглосоор оноо 19:20 байхад айлын багийн тоглогчийн довтолгооны 12 секунд дуусахаас өмнө амжиж шидсэн бидний ярьдгаар азны бөмбөг самбардаж орсноор 19:21-ээр хожигдов. Хэсгийн дараагийн тоглолтоо Катарын “Al Bidda” багтай хийлээ. Ерөнхийдөө оноогоор илүүрхсээр тоглолтыг Ч.Ихбаярын 2 онооны шидэлт шийдэв. Оноо 22:15. Сансарын нисэгчид маань хасагдах шат руу шалгарлаа. Тоглолтын төгсгөлд хамгаалалт сул байгаагаа засчихвал явахаар л байна. Чөдөрөөгийн холын шидэлт, Ихээгийн жигд тоглолт, Кадрын самбарын ажиллагаа дажгүй шүү. Хасагдах шатанд дэлхийн чансааны тэргүүн баг Сербийн ҮБ багтай гал гаргана даа. Тоглолтын тойм үзэх