Спорт ба допинг нээлттэй хэлэлцүүлэг Монгол бөхийн өргөөнд болно

395468729_655002643288795_8606976514312102815_n
Монголын үндэсний олон нийтийн телевизийн 1-р сувгаар шууд дамжуулахаар эфирийн хөтөлбөрт нь ороод байсан СПОРТ БА ДОПИНГ нээлттэй хэлэлцүүлгийг тодорхой бус шалтгааны улмаас тус телевиз гэнэт дамжуулахаа больсон. Иймд энэхүү хэлэлцүүлгийг Монголын үндэсний бөхийн холбоо 2023 оны 10-р сарын 29-ний өдрийн 15:30 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар шийдвэрлэж, спортын холбоодын төлөөллүүд, спортын сэтгүүлчид, спортын зүтгэлтнүүд болон мэргэжлийн байгууллагын төлөөлөл, тамирчид, бөхчүүд, спортын болон бусад чиглэлийн эмч нарыг нээлттэй оролцохыг уриад байна. Мөн тухайн өдөр зарлагдсан “БАРИЛДААНЫ ДҮРМИЙН ЗӨВЛӨЛ”-ийн хурал товлогдсоны дагуу 13:00 цагаас болох аж.