Туялзуур сэлэмний тамирчин Д.Цолмон онцгой байлаа

396507662_635411488785874_7376470664688251168_n

Азийн зуны спортын IV пара наадмын туялзуур сэлэмний эмэгтэйчүүдийн багийн төрөлд Б.Даваасүрэн, Д.Цолмон, Ж.Нарантунгалаг нарын бүрэлдэхүүнтэй Монголын тамирчид БНСУ-ын багтай халз тулалдаж, 13:45-ын харьцаагаар ялагдсанаар тэмцээнээ дуусгав. Монголын сэлэмчдийн энэ наадмын хамгийн өндөр амжилтыг Д.Цолмон үзүүлэн, 2 ялалт байгуулж, шөвгийн наймд шалгарсан. Урьд нь манайхан ийм амжилтыг Азийн наадамд үзүүлж байгаагүй юм.