grec

Лигийн плэй-оффын хагас шигшээ тоглолт-3 /1:2/ Эрдэнэт Майнерс 48:83 Хасын Хүлэгүүд. Шахуу хуваарь, шигшээ багийн тоглолт, дахиад шахуу хувааарь. Энэ улирлын лиг нэг иймэрхүү хэмнэлтэй явагдсаар. Майнерсаас холбон тоглогч Г.Болор-Эрдэнэ бэртлээс эргэн ирсэн нь сайн мэдээ байлаа. Хүлэгүүдийн дасгалжуулагч гарааны бүрэлдэхүүнийг тэс өөрөөр гаргаж ирсэн нь үзэгчдийн анхаарлыг өөрийн эрхгүй татав. Энэ нь ч зөв байсныг тоглолтын оноо бэлээхэн харууллаа. Хурдтай шинэ залуу тоглогчид ба туршлага дүүрэн хашруудын зохицол, нийлэмж тун давгүй харагдаад байгаа. Тоглолтын эхний хагаст Ч.Ихбаяр/16 оноо, 4 самбар, 2 дамжуулалт/-ын идэвхтэй тоглолт талбай дээр яах аргагүй ялгарч байсныг энд онцолъё. Эсрэгээрээ Уурхайчдад юу тохиолдов гэмээр  тоглож, 48 минутанд ердөө 48 оноо! Грек мэргэжилтний системийн аль нэг хэсэгт гажаа үүсэв үү? Эсвэл тамирчдын бэртэл гэмтэл, ядралт нөлөөлөв үү? Хоёрхон тоглогч нь л 10-аас дээш оноо аван, их л сонин тоглолт болоод өнгөрөв.

 

Ч.Ихбаярын яриа   Бичлэг үзэх

Тоглолтын дараах   Хэвлэлийн хурлын бичлэг