431419646_802868081885389_8826399037408662884_n

Лигийн тэмцээний шигшээ тоглолт-1 /0:1/ Бишрэлт Металл 71:85 Хасын Хүлэгүүд. Аваргын төлөөх эхний тоглолт эхэллээ.   Тоглолтын тойм

Эхний үед Металлууд тун боломжийн тоглон, оноогоор илүүрхэв. 2-р үед ч ялгаагүй тэд оноогоо ахиулсаар 45:31-ээр эхний хагас дууссан. Тоглолтын турш А.Энхбаясгалан 21 оноо, 8 самбар, Ж.Силла 11 оноо, 3 самбар, Т.Ууганбаяр 10 оноо, 8 самбар! Б.Сүхбат 9 оноо, 3 самбар гэсэн үзүүлэлттэй тоглоцгоолоо. Ялангуяа Баясаагийн тал бүрийн тэгш тоглолт ганган байв. Уугаагийн довтолгоон дээр нэмсэн хоёр гарын тохолт нь гайхалтай! Лигийн дэд аваргууд талбай дээр 9 тоглогчийг ашигласан ч бүгд хасах үр дүнтэй тоглосон нь тоглолтын эцсийн үр дүнд шууд нөлөөлсөн. Дээр нь хагас шигшээгийн сүүлийн тоглолтонд гялалзсан Н.Мөнхчөдөр 12 минут талбайд байсан ч нэг ч оноо авсангүй, бүүр 5 торгууль хүлээн үзэгчдийн суудал руу шилжчих нь тэр. Мэдээж Хүлэгүүдийн Д.Майлс түүнтэй тулж ажилласан. Хүнд гэмтэл авсан З.Энхтөрийн орон зай ч үнэхээр үгүйлэгдсээр. Одоо лигийн олон удаагийн аваргуудын талаар бичье. Д.Майлс 20 оноо, 4 дамжуулалт, А.Азбаяр 17 оноо, 13 самбар, Э.Саруул-Эрдэнэ 11 оноо. Залуус ч жинхэнэ тод гялалзацгааж байна. Бас багийн ахлагч А.Анандын тоглолтондоо аажим аажмаар орж, мөн Д.Мөнхтүвшингийн тулхтай талбайг бүрэн мэдэрсэн тоглолт, хэрэгтэй үед авсан цөөхөн ч чанартай шидэлтүүд чимэв. Азааг ирлэж, хурцалсан нөгөө супер дамжуулалтыг харцгаасан биз дээ.   Бичлэг үзэх

Хожсон багийн өөр нэг давуу үзүүлэлт бол холын шидэлт байлаа. Хүлэгүүд 10/26 38,5% Металлууд 7/28 25% Ж.Моссыг ердөө 11 минут ашигласнаас л Д.Майлс талбай дээр яаж бужигнуулсныг харж болохоор. Өрсөлдөгчид нь харьцангуй ядралттай байгааг ч тэд сайн тооцож. Хамгийн чухал нь түлхүү тоглогчдынх нь хөдөлгөөнийг яаж хязгаарлаж, хамгаалалтын хаагуур нь сэтлэхээ маш сайн тооцоолон, төлөвлөжээ. Хаалганы цоожны түлхүүрийн 2 код нь Майлс-Азбаяр, Мөнхтүвшин-Азбаяр байлаа.

 

Төвийн тоглогч А.Азбаярын яриа   Бичлэг үзэх

Тоглолтын дараах   Хэвлэлийн хурлын бичлэг