Аймгийн арслангууд түрүүлж үзүүрлэн, аймгийн начингууд шөвгөрөв

434982081_743245054464553_7824324372384652866_n
Завхан аймгийн Ургамал сумын уугуул, Төв аймгийн Баянхангай сумын харъяат, ард олонд “Атар”-ын хэмээн нэршсэн улсын начин Юмжмаагийн Алтансүхийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Алсын жим” ХХК, “Алтаргана констракшн” ХХК, “Увс нуур” дэвжээний бөх, аймгийн арслан Лхагвасүрэнгийн Энхсаруул түрүүлж, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харъяат, “Хилчин” спорт хороо, “Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр”, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, аймгийн арслан Даваасүрэнгийн Аззаяа үзүүрлэлээ. Их шөвөгт Төв аймгийн Алтанбулаг сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Янгир Хайрхан” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, аймгийн арслан П.Эрхэмжаргал, Увс аймгийн Наранбулаг сумын харъяат, “Аврагч” спорт хороо, “Восток Сет Энерго Луч” ХХК, “Увс нуур” дэвжээний бөх, аймгийн заан Б.Батбаян нар шалгарсан бол дунд шөвөгт аймгийн арслан Л.Энхтүвшин, аймгийн начин Х.Балжинням, Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Цоггэрэл нар үлджээ. Нэрэмжит барилдаанаа зохион байгуулж буй улсын начин Ю.Алтансүхэд МҮБХ болон ахан дүүс, Төв, Завхан аймгийн удирдлагууд, хамт олон, үе тэнгийн бөхчүүд, шавь нар, нутгийн олон, найз нөхөд нь хүндэтгэл үзүүлэв.
Барилдааны үргэлжлэл :   Барилдааны бүтэн бичлэг үзэх
Өнөөдөр Архангай аймгийн Чулуут сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Пагваасүрэнгийн Моломжамцын нэрэмжит улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болох бөгөөд уг барилдааны түрүү бөх 5 сая, үзүүрлэсэн бөх 3 сая, дөрөвт шалгарсан бөхчүүд тус бүр 1,5 сая төгрөгийн бай шагнал гардах ба үзэгчдээс хагас сая төгрөгийн 10 азтан тодруулах аж.