Аймгийн начин цолтон дараалж түрүүлсэн анхны тохиолдол

428645583_717382937050765_9219391586950185179_n
Ховд аймгийн Зэрэг сумын харъяат аймгийн хурц, бадрангуй арслан Баянзулын Лодойн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Булган аймгийн Сайхан сумын харъяат, “Булганхан” дэвжээний бөх, аймгийн начин Батсуурийн Бат-Эрдэнэ түрүүлснээр өмнө нь гарч байгаагүй амжилтын эзэн болж, тавхан хоногийн зайтай Бөхийн өргөөнд шуугиулав. Булган аймгийн Могод сумын харъяат, “Аврагч” спорт хороо, “Бодиз интернэйшнл” ХХК, “Булганхан” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Өрнөхбаярын Сүхбат үзүүрлэсэн бол их шөвөгт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харъяат, “Хилчин” спорт хороо, “Шивээ Овоо” ХК, “Тэс сүмбэр” ХХК, “Алтанбулаг Уул” ХХК, “Чойрын Богд” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харъяат, “Хилчин” спорт хороо, “Их Ажуруг” ХХК, “Эл фреско” ХХК, “Хантайшир” дэвжээний бөх, аймгийн арслан Д.Эрдэнэтулга нар шалгарчээ. Харин дунд шөвөгт аймгийн хурц арслан М.Амарсанаа, Б.Баянмөнх, аймгийн арслан Ц.Адъяа, Б.Отгонбаатар нар үлдсэн байна. Дараагийн барилдаан нөгөөдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, сургуулийн түүхт 100 жилийн ойд зориулсан тус сумаас төрөн гарсан ах дүү 3 бөх аймгийн арслан Сампилын Лувсангомбо, аймгийн арслан Сампилын Гомбодорж, аймгийн заан Сампилын Дорж нарын нэрэмжит улс, аймаг, цэргийн алдар цолтой 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
Эх сурвалж : МҮБХ-ны пэйж хуудас