Алмааз шигтгээтэй цор ганц хувь Алтан од

409012325_408245654914532_6261310072420917500_n

Халх голын ялалтын 40 жилийн ойг тохиолдуулан 1979 оны 8-р сард БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар тухайн үеийн төрийн тэргүүн Юмжаагийн Цэдэнбалд цэргийн дээд цол БНМАУ-ын “Маршал” цол олгож, “АЛТАН ОД”-ыг гардуулж байжээ. Энэхүү одон нь шижир алтан таван хошууны дунд алмааз эрдэнэ шигтгэж, нүүрэн талд нь БНМАУ-ын төрийн сүлдийг цагаан алтаар товойлгож суулгасан урлагийн хосгүй бүтээл юм.