Алтан цом-2024 Хагас шигшээ баилдаан Төв 19:6 Дорноговь

429481520_719853506803708_3252319732650104899_n
Үндэсний алтан цомын төлөөх барилдааны хагас шигшээ буюу 3-р тойргийн 5 дах барилдаанд Төв-Дорноговь аймгийн багууд барилдлаа. Төв аймгийн багаас аймгийн арслан Л.Даваажамц өвдөг шороодолгүй 5 даваа бүтэн авч, улсын начин Д.Хүдэрбулга, аймгийн арслан Н.Дашдаваа, аймгийн арслан Л.Энхтүвшин тус тус 4 даваа, улсын начин Г.Ганжад болон түүний оронд 4-р тойргоос барилдсан аймгийн арслан П.Эрхэмжаргал нар тус бүр 1, нийт 19 даваа авсан бол Дорноговь аймгийн багаас аймгийн арслан М.Бямбадорж, аймгийн арслан Х.Очирхуяг нар 2, аймгийн арслан Б.Бадрал, аймгийн арслан Б.Батсайхан нар дор бүрнээ 1 давснаар нийт 6 даваатай барилдаанаа өндөрлүүлж, 19:6-гийн харьцаатай ялагджээ. Улсын начин Х.Оргилболд, сэлгээнээс барилдсан аймгийн заан Б.Түвшинтулга нар даваа авсангүй. Төв аймгийн багийн дасгалжуулагчаар улсын харцага Л.Бадарч, Ө.Даваабаатар, чөлөөт бөхийн ОУХМ Л.Энхбаяр, Дорноговь аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал нар ажиллалаа.