Алтан цом-2024 Хагас шигшээ барилдаан Өвөрхангай 14:11 Говьсүмбэр

430477352_720342160088176_7760521414498252767_n
Үндэсний алтан цомын төлөөх барилдааны хагас шигшээ буюу 3-р тойргийн 4 дэх өдрийн эхний барилдаанд Өвөрхангай-Говьсүмбэр аймгийн багууд хэсгээ хэн нь тэргүүлэх хариуцлагатай халз барилдаанаас Өвөрхангай аймгийн баг 14:11-ээр ялав. Өвөрхангай аймгийн багаас улсын гарьд Ц.Бямба-Отгон 5, улсын харцага Б.Цэдэнсодном 4, аймгийн хурц арслан О.Наранбаатар 1, аймгийн арслан Т.Довчинсэмбээ 2, цэргийн арслан Б.Өлзийсайхан 2 нийт 14 даваа авсан бол Говьсүмбэр аймгийн багаас аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар 1, аймгийн арслан Б.Гончигтавхай 2, гуравдугаар тойргоос түүний оронд сэлгээнээс барилдсан аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн 1, аймгийн арслан Г.Дармаажанцан 2, аймгийн арслан Н.Намнансүрэн 1, аймгийн арслан М.Эрхэмбаяр 4, нийт 11 даваа авцгаав. Өвөрхангай аймгийн баг сэлгээгүй барилдан, багийн дасгалжуулагчаар улсын начин Да.Батбаяр, Говьсүмбэр аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн нар ажилласан байна. Ингээд үндэсний алтан цомын төлөөх барилдааны шигшээ шатанд үлдсэн шилдэг 8 багийн нэрс бүрэн тодорлоо.