Алтан цом-2024 Хагас шигшээ барилдаан Өмнөговь 19:6 Орхон

3b2abd17-cdd0-4f62-b7f5-46aea264a4f5
Үндэсний алтан цомын төлөөх барилдааны хагас шигшээ буюу 3-р тойргийн барилдаанууд эхэллээ. Эхний өдрийн барилдаанд Орхон-Өмнөговь аймгийн бөхчүүд хамгийн түрүүн дэвжээ гарч барилдсанаас Өмнөговь аймгийн баг 19:6-аар илт давуу ялав. Өмнөговь аймгийн багаас улсын начин Ш.Дарханбат/4/, улсын начин Э.Нямаа/3/, аймгийн арслан Т.Төгсдөлгөөн/3/, аймгийн заан Б.Баянсүх/4/, аймгийн заан С.Доржпалам/5/ нар нийт 19 даваа авсан бол Орхон аймгийн багаас аймгийн хурц арслан Ө.Сүхбат/1/, аймгийн арслан Д.Уртбаяр/2/, аймгийн арслан Ч.Мөнхбат/3/ нар 6 даваа авсан бол улсын начин Б.Ганхуяг, аймгийн арслан Б.Гантөмөр нар багтаа хараахан даваа нэмж чадсангүй. мөн хоёр баг хоёулаа сэлгээгүй барилдав. Өмнөговь аймгийн багийн дасгалжуулагчаар улсын заан Ц.Одбаяр, Орхон аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн арслан Ж.Лхагвасүрэн нар ажилласан байна. Ялсан баг шагналын 5 сая төгрөгөө гардсанаас гадна бөхчүүд давааны урамшууллаа авав. Шагналыг МҮБХ-ны тэргүүлэгч, хөлийн цэц, улсын начин Д.Цогзолдорж гардуулсан юм.