Англи дартсчин хоёр том тэмцээнд дараалан түрүүллээ

402659938_702108485347546_7604141752653884260_n
Дартсын спортын өлгий Их Британийн мэргэн шидэгчид томоохон тэмцээнүүдийн аваргын цомыг хамсаар байна. Зургаан 7 хохогийн зайтай болсон World Grand Prix болон Grand Slam тэмцээнүүдэд нутгийн авъяаслаг тамирчин Лука Хампрьес итгэл төгс ялалт байгуулж, дэлхийн аваргын тэмцээний өмнөх том сорилтыг давж, ямархуу бэлтгэлтэй байгаагаа харууллаа. Энэ тэмцээнд домогт дартсчин Фил Тейлор хамгийн олон удаа буюу 6 удаа түрүүлсэн бол Англи залуу анх удаагаа цом өргөв. Хагас шигшээд дэлхийн хошой аварга Гарри Андерсентой 103,5 дундажтай шидсэн супер шидэлтүүд, дэлхийн аварга Роб Кроссын Стефен Бантингийг 16:13-аар хожсон тоглолт, мөн түүний Натан Аспиналлыг буулган авахдаа 7 удаа 180 оноо авсан уулга алдам хэмнэл, дундаж нь 104-тэй гээч. Г.Андерсоны дэлхийн аварга Гервин Прайсыг 105 дундажтай шидэж, 6 удаа 180 оноо түүсэн гээд олон олон онцлох тоглолтуудыг нэрлээд байвал дуусахгүй бололтой шүү.