АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ баг олимпод оролцох хугацаандаа ойролцоогоор 15 сая ам.долларыг зарцуулна

453402744_18448721977055595_4238305638268623529_n

“Форбс” сэтгүүлээс Америкийн сагсан бөмбөгийн шигшээ баг Парис дах 800 өрөө бүхий тансаг зочид буудлыг бүхэлд нь түрээсэлсэн. Энэ нь зөвхөн тоглогчид төдийгүй шигшээ багийн удирдлагууд, дасгалжуулагчдын баг, ажилтнууд, Үндэсний сагсан бөмбөгийн холбооны удирдлагууд, тоглогчдын ар гэрийнхэн багтахуйц том хэмжээтэй, нийт зардал нь 15 сая ам.доллар хүрсэн. Энэ нь 300-400 мянган ам.доллар зарцуулдаг бусад спортын төрөлтэй харьцуулахад асар их мөнгө гэж мэдээлжээ. АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ баг NBA-гийн тоглогчдоос бүрдэж “Мөрөөдлийн баг” хэмээн нэрлэгдэх болсноос хойш буюу 1992 оны Барселоны олимпоос эхлээд тамирчдын тосгонд бус тансаг зэрэглэлийн зочид буудалд тухалцгаан, олимпийн наадмын бэлтгэлээ базааж ирсэн аж. 2004 оны Афины олимп, 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпод тансаг зэрэглэлийн аяллын хөлөг онгоцыг байр болгон ашиглаж байсан удаатай. Энэ удаагийн шигшээ багт Л.Жэймс/Лос Анжелес Лейкерс/, С.Көрри/Голден Стэйт Уарриорс/, К.Дюрант/Финикс Санс/ зэрэг NBA-ын супер одууд багтсан бөгөөд өнгөрсөн онд тэдний нийт орлого 600 сая ам.долларыг давсан байна.

 

 

 

 

Форбс “ҮСБХ тоглогчдын аюулгүй байдал, бусад хувийн шинж чанартай асуудлыг зохицуулах зорилгоор гадаад ертөнцөөс тусгаарлагдсан зочид буудлыг бэлтгэдэг бөгөөд энэ нь тоглогчдыг хамгийн сайн хоолоор хангахаас гадна гэр бүлийнхэнтэйгээ чөлөөтэй уулзах боломжийг олгож, өрөөний хуваарилалтын асуудлыг шийдэж чаддаг” гэжээ. Тэд өөрсдийн байрлаж буй зочид буудалд өрөө илүү гарсан тохиолдолд Америкийн бусад спортын шигшээ багийн тамирчдыг байрлуулдаг . Тухайлбал 2020 оны Токиогийн олимпод Америкийн гольфчид сагсан бөмбөгийн багийн зочид буудалд байрлаж байжээ. 2008 оны Бээжингийн Олимпийн үеэр тамирчдын байрлаж байсан зочид буудал олон нийтэд ил болсноор супер од Коби Брайантыг харахаар олон хөгжөөн дэмжигчид зочид буудлын өмнө цуглаж байсан түүхтэй. Түүнээс хойш аюулгүй байдалд илүү их анхаарал хандуулдаг болсон” хэмээн цохон тэмдэглэжээ.