Арслангийн ганган өмсөөтэй, даян аварга өвдөг шороодсон нэгийн даваа

7ccfed5344ab124e02972eab50e59614

“Бэст буйдан”ХХК байгуулагдсаныхаа 20 жилийн ойн хүрээнд шилдэг 64 бөхийн энтертайнмент барилдааныг зохион явуулж байна. Барилдааны онцлог нь урилгаар оролцож байгаа бөхчүүд цолны эрэмбээр баззерын тусламжтайгаар барилдах бөхөө сонгосон явдал юм. Оноолтууд ч тун хатуухан таарсныг улсын цолтой 27 бөхөөс 12 бөх нь энэ даваанд унаснаас харж болохоор байв. Барилдаан эхэлж, уран барилдаант улсын харцага Б.Зоригтбаатар аймгийн арслан Ө.Сүхбатаар хамгийн түрүүн эхний даваагаа авсан бол даян аварга Н.Батсуурийг аймгийн арслан Ш.Отгонтөгс хашиж мордон давж, эхний дуулианыг тарив. Удалгүй улсын заан Б.Батмөнхийг “амаргүй” Д.Амарсайхан начин нөгөө л гаршсан гар мэхийнхээ хувилбараас гаргаасангүй. Улсын заан Б.Серик улсын харцага Ш.Пүрэвгарьдыг баззердаж, дотроос нь хагалж өшиглөөд амттайхан даваа авлаа. Харин цэргийн арслан Б.Өлзийсайхан баруун халз хутган, улсын начин Э.Дашийг аваад залав. Улсын начин Э.Сумъяабатын аймгийн арслан М.Эрхэмбаярын толгойг уургалан эргэсэн барилдаан ч үзүүштэй байлаа. Энэ давааны хамгийн ганган барилдаан мэдээж улсын арслан Р.Пүрэвдагвын даацтай өмсөө мэх байв. Улсын начин Д.Амаржаргал тийм ч амар өрсөлдөгч биш. Гэхдээ л гэнэдсэн үү, яасан даншгийн дархан аваргад дархан барьцыг нь өгүүлчихсэн дээ. Ингээд даваа бүрт олгох уран барилдааны нэгийн давааны шагналын эзнээр Пү арслан тодрон, эхний 500.000 төгрөгийн байг гардсан юм.