Архангайн арслан аатай бөхийн шагналыг гардав

426458015_713215107467548_8321016862663408693_n
Монголын машинт хивсний ууган үйлдвэр “Улаанбаатар хивс” ХК-аас 2003 оноос эхлэн жил бүрийн сар шинийн барилдаанд амжилттай барилдан, үзэгч түмнээ баясгасан улсын цолонд ойрхон бөхийг “Цахиур хагалах бөх”-өөр шалгаруулан шагнадаг уламжлалтай. Өмнөх жилүүдэд уг шагналыг хүртсэн бөхчүүдээс улсын даян аварга, улсын аварга, улсын арслан тэргүүтэй 16 цолтон төрөн гарсан түүхтэй. Луу жилийн уг шагналын эзнээр Архангай аймгийн Цэнхэр сумын харъяат, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Доржийн Ням-Очир тодорчээ. Шагналыг “Улаанбаатар хивс” ХК-ийн удирдлагууд өнөөдөр гардуулав. Энэхүү шагналын сан 1000 ам.доллар юм байна.