А.Энхбаясгалан онцгой, О.Эрдэнэцогт жигд тоглолтыг үзүүлэв
Азийн цом-2025. Урьдчилсан С хэсгийн тоглолт. Япон 93:75 Монгол. Тивийн аваргын хүрээн дэх хэсгийн 3 дах тоглолтоо манай шигшээ талбайн эздийн эсрэг хийлээ. Тоглолтын тойм Тоглолт эхлээд Япончууд 12:1 гэсэн тэргүүллийг авсан ч залуус мөчөөгөө өгсөнгүй 12:0 гэсэн эргэн ирэлтийг хийж чадсан. Шигшээ багт анх удаагаа дуудагдсан залуу тамирчин Д.Маргад онооны салхийг хагалж, туршлага дүүрэн А.Энхбаясгалан багаа түүчээлсэн. Тэрээр 26 оноо авч, довтолгооны гүйцэтгэл 11/16! Бичлэг үзэх Монголын багийн ерөнхий дасгалжуулагч грек мэргэжилтэн залуустаа илүү итгэл хүлээлгэсэн нь гарааны бүрэлдэхүүнээс харагдаж байлаа. О.Эрдэнэцогтын жигдхэн тоглолт, Э.Саруул-Эрдэнийн төгсгөлд авсан чухал оноонууд олон онооны зөрүүг ойртуулж чадсан. Харин дасгалжуулагчийн зүгээс зарим тоглогчдыг талбайд огт гаргаагүй нь анхаарал татав. Магадгүй 3 хоногийн дараа өөрийн талбайд болох тоглолтондоо илүү ач холбогдол өгсөн ч байх магадлалтай юм. Эсрэг баг суурь сайтай төвийн тоглогч, хурдан шилжилтүүд, холын шидэлтээрээ л манайхыг хожлоо. Бусдаар бол тоглолтын агуулга бол санасныг бодоход давгүй шүү. Яах аргагүй л үе солигдох шилжилтийн үе явагдсаар. 11-р сарын 24 нд БНХАУ-ын шигшээ багтай UG Arena-д тоглоно. Шигшээ багаа тултал дэмжээд өгцгөөе.
Манай гол өрсөлдөгч Гуамын шигшээ баг БНХАУ-ын шигшээ багт талбайд нь бутниргүүлжээ.