Барсагийн хөл бөмбөгчид Монгол брэндээр гангарна

Барсагийн хөл бөмбөгчид Монгол брэндээр гангарна

Монголын тэргүүлэх брэндүүдийн нэг “Говь” кашмер домогт Барселона клубтэй албан ёсоор хамтарч ажиллахаар болж, тус компанийн төлөөлөгчид “Барселона” клубын ерөнхийлөгч Хоан Лапорта болон бусад албаны хүмүүстэй уулзалт хийж,  цамц, ороолт, малгай, бээлий зэрэг бүтээгдэхүүнээрээ хамтрах болсноо үзэглэжээ. Ийнхүү ирэх жил үүсэн байгуулагдсаныхаа 125 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэх Барсачууд сэрүүний улиралд Монгол брэндээр гангарч,  Монгол нэртэй бүтээгдэхүүн дэлхий н зах зээлд гарах нь.