Баянзүрх дүүрэгт Үндэсний эвслээс нэр дэвшигч Халзангийн Өлзийхорол

460803841_541668501608902_8791637376309994652_n
Нийслэлийн “Үндэсний Эвсэл”-ээс НИТХ-д нэр дэвших 27 нэр дэвшигчийнхээ материалыг Нийслэлийн сонгуулийн хороонд хуулийн хугацаанд буюу 2024 оны 9-р сарын 5-ны өдөр хүлээлгэн өглөө. Бид Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь төвлөрсөн Улаанбаатар хотын төвлөрөл, дэд бүтэц, нийтийн тээвэр, орчны бохирдол, боловсролын хүртээмжийн асуудлуудыг цогцоор нь авч үзэн, хотыг судалгаа, төлөвлөгөөнд тулгуурлан хөгжүүлэх болно. Нийслэлийн Үндэсний эвсэл “Иргэн баян бол Хот баян” мөрийн хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд анхан, дунд шатанд засаглалыг сайжруулахын төлөө өрсөлдөн, СӨРӨГ ХҮЧНИЙ ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭЖ, иргэдийн дуу хоолой болон ажиллахаа илэрхийлж байна.
ЭВ УХААНААР ЗАСАГЛАЯ, ЧАДДАГААР НЬ ХИЙЛГЭЕ, ХОТЛООРОО БАЯЖЪЯ, НИЙСЛЭЛЭЭ НОГООРУУЛЪЯ.