Биатлончид Эстонид цэц мэргэн, хурдаа сорьж эхлэв

456143136_7557204431052913_5961759869713250518_n

Олон улсын биатлоны холбооны зуны биатлоны 2024 оны ДАШТ 8-р сарын 22-25-ны өдрүүдэд Эстон улсын Отеппа биатлоны төвд эхэлж байна. Монгол улсаас биатлоны ҮШБ-ийн бие бүрэлдэхүүн болох эрэгтэйчүүдэд ОУХМ Европын залуучуудын аварга, Азийн аварга Э.Энхсайхан, спортын мастер Б.Анхболд, Ж.Гантулга,  эмэгтэйчүүдэд ОУХМ М.Должинсүрэн, Д.Энхчимэг, спортын мастер Х.Сумьяа нар эх орноо төлөөлөн оролцож байгаа юм.

 

Тэмцээний гэрэл зургаас

 

 

Тэмцээний эхний өдрийн залуучуудын ангиллын 4,5 км-ын спринт уралдаанд Болдбаатарын Анхболд гараандаа 9, Жаргалын Гантулга 11, Хүрлээгийн Сумъяа 16-р байруудад тус тус шалгарчээ.

 

 

Тэмцээний хуваарь :