Бичнүүд бодонгуудын дайралтыг зогсоов
IHC Апес 88:72 Сэлэнгэ Бодонс. Тоглолтын өмнөх сошиал дайнаар хурцлагдсан багийнхан болон хөгжөөн дэмжигчид UG Аренад халуухан тулаандаа оролцохоор, бас дэмжихээр хуран цуглацгаав. Нэг ч хожигдоогүй Бодонгууд эхний ялагдлын гашуун амтаа мэдрэх үү, аль эсвэл 4 дэх хожлоо аван, улам цааш хурдлах уу гэдэг асуултын хариултыг Бичнүүд өгөх үүрэгтэйгээр тоглолт өрнөсөн. Эхний хагаст Тайландын шигшээ багийн тоглогч Ф.Лишээр хүчээ сэлбэсэн Сэлэнгийн баг ялимгүй илүүрхэж дуусав. Тэрээр энэ тоглолтонд 14 оноо авсан. Хоёр баг өгөө аваатай явсаар 3-р үе ч өндөрлөлөө. Шийдвэрлэх 4-р үеийн сүүлийн 5 минутанд ерөнхийдөө тоглолтын хувь заяаг Апесын холбон тоглогч М.Өлзий-Орших орвонгоор нь эргүүлж орхив. Түүний бөмбөг таслалт, оролт, оновчтой дамжуулалтын хурдыг эсрэг баг нь зогсоож дийлсэнгүй. Мэдээж Н.Батбаярын ганган тохолт өөрийн багтаа урам зориг нэмж, өрсөлдөгчөө нокаутанд оруулсан. Шинэхэн багтаа дөнгөж идээшиж эхэлж буй А.Смит ч өөрийнхөө тоглолтыг гаргаснаар 18 оноо, 9 самбар авч, “Тоглолтын шилдэг”-ээр тодров. Бичлэг үзэх
Тоглолтын дараах Хэвлэлийн хурлын бичлэг
Хоёр багийн Тоглолтын тойм үзэх
Т.Мэндбаяр юу ярив? Бичлэг үзэх
Хувцас солих өрөөнд юу болов? Бичлэг үзэх