Бишрэлт Хоромхон өрсөлдөгчийнхөө хаалганд 13 бөмбөг орууллаа
Дээд лиг. 4-р тойрог. Улирлын тоглолт-17. Бишрэлт Хоромхон клуб 13 : 0 ТӨВ Азарганууд Хөлбөмбөгийн КЛУБ Хоёр баг гарааны бүрэлдэхүүндээ 1-2 легионер тоглогч гаргав.
Тоглолт эхлээд 2 минут өнгөрөхөд эзэн багийн довтлогч #7 Мөнх-Эрдэнэ тоглолтын гоолын салхийг хагалав. Тэд зогсоо зайгүй довтолсоор. Удалгүй 6 дах минутанд #10 Мөнхбаатар тоог 2:0 болголоо. Үе дуусахтай зэрэгцэн дахиад л Мөнх-Эрдэнэ хоёр ч гоол нэмж бөмбөг оруулснаар эхний үеийг хет-трикээр дуусгалаа. Эхлээд хөндлөн дамжуулалтаас, дараа нь булангийн цохилтоос довтолгоог оновчтой өндөрлүүлсэн.
Дараагийн үе эхэллээ. Төв Азарганууд гоол алдалгүй 18 минут тэссэн ч өрсөлдөгчид нь аажимдаа илүүрхлээ үргэлжлүүлэв. Хоромхоны сэлгээгээр орж ирсэн Мироншох Сатторав 63-85 дах минутийн хооронд дараагийн хет-трикийг толилуулсан бол Мөнх-Эрдэнэ дахин 2 гоолдсоноор 5 бөмбөгтэй боллоо.
Залгуулаад Батмэнд, #17 Бат.Төгөлдөр, #11 Наранболд/Торгуулийн цохилт/ нар нэжгээд гоол нэмэрлэн, зочин багийн #23 Содномын автогоол багтаа нэрмээс нэмэв.
Бүтэн тоглолт үзэх :
Тоглолтын гэрэл зургаас