Блиц шатрын давуу болон сул талууд

414629426_3575029739427449_3333458308505413442_n
Блиц шатар гэдэг нь 3-5 минутийн цагийн хяналттай түргэн шатрын тоглолтыг хэлдэг. Блиц шатрыг зөв хэрэглэвэл шатрын тоглолтоо сайжруулах маш сайн хэрэгсэл болох бөгөөд энэ нь та блиц шатар тоглоход зарцуулж буй цаг, сонгодог шатар тоглоход зарцуулсан цагийг тэнцвэржүүлнэ гэсэн үг юм. Ямар ч зүйл хоёр талтай байдгийн адил блиц шатар тоглох нь тодорхой давуу болон сул талуудтай.
БЛИЦ ШАТРЫН ДАВУУ ТАЛ :
Гараагаа сайжруулах : Та блиц тоглохдоо ихэвчлэн олон тоглолт дараалан тоглодог бөгөөд энэ нь бэлтгэлд үзсэн гараагаа олон удаа давтах, цээжлэхэд тохиромжтой гэсэн үг юм.
Тактик, тактик, тактик : Тоглолтын форматаас шалтгаалан блиц нь тоглогчдод дадлага хийх, тактикийн ур чадвараа дээшлүүлэх олон боломжийг олгодог. Байрлалаа ойлгох чадварыг ч сайжруулна. Блиц шатар нь тоглогчдод байрлалаа хурдан хугацаанд үнэлэх , төлөвлөгөө зохиоход тусалдаг бөгөөд энэ ур чадвар нь блиц бус тоглоомуудад ч хэрэглэгдэх боломжтой. Цаг хугацааны дарамтан дор сэтгэн бодох чадвар нэмэгдэж, цаг хугацааны хязгаарлагдмал нөхцөлд илүү сайн тоглоход тусалж, цаг бага амь наана, там цаана нөхцөлд хурдан сэтгэж, зөв ​​сонголт хийх болон төрөлхийн зөн совингоо хөгжүүлэхэд тусална.
БЛИЦИЙН ШАТРЫН СУЛ ТАЛ :
Хэт их тактик, хангалттай стратеги байхгүй. Хэрэв та хэт олон удаа блиц тоглодог бол стратегийн ухаанд хангалттай анхаарал хандуулахын оронд хэт их тактикийн цохилтонд улайран тоглож, тактикийн горимд дасах магадлалтай. Стратегигүй шатар гэдэг залуургүй завь гэсэн л үг. Сурсан зүйлээ ашиглах хугацаа бага байдаг. Тоглолтондоо дүн шинжилгээ хийж, юу нь буруу болсныг олж мэдэх, алдаанаасаа суралцах нь шатарчин болж хөгжихийн чухал хэсэг юм. Зарим хүмүүс өөрсдийн блиц тоглолтоо шинжлэхэд цаг зарцуулж болох ч орчин нь тийм ч их цаг гаргадаггүй. Мөн сайн нүүдэл олох боломж бага. Та цагийн эсрэг тоглож байгаа тул блиц нь тоглогчдыг хамгийн сайн нүүдлийг олоход саад болж, зүгээр л жирийн нүүдлийг ашиглахад тусалдаг. Блиц тоглолтонд маш сайн, сайн нүүдэл олж чадаж байвал өөрөө өөртөө баяр хүргээрэй. Мөн таны тэвчээрийг ч барна. Туршлагатай тоглогчид шатрын хөлгийн ард тэвчээртэй байх хэрэгтэй гэдгийг мэддэг ч хэрэв та хэт их блиц тогловол сонгодог шатрын тоглолтонд тэвчээр алдаж, алдаа гаргах магадлалтай юм. “Түргэн гар шатарчин хүний хамгийн том дайсан” хэмээн нэгэн мэргэн хүн хэлсэн нь бийг тунгаан бодоорой.
Эх сурвалж : Харуул Харуул