Боулингийн спорт Монголд хөгжихийн төлөө бид бүхэн хичээх болно
Боулингийн спортоор хичээллэдэг тамирчдын хувьд амжилтанд хамгийн чухал нөлөөлдөг зүйл бол замын тосолгоо байдаг. Манай төвийн хамгийн том ялгарал бол энэ спортод хайртай, зүрх сэтгэлээ зориулан хичээллээд, 15-20 жил болсон тамирчид нээсэн явдал юм. Тиймээс бид сонирхол нэгт тамирчид болон сонирхогчиддоо боулингийн спортоор хичээллэхэд бүхий л талаас нь дэмжиж энэ спортыг хөгжүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ амлаж байна. Биднийг бүх талаар дэмжиж буй тамирчиддаа баярлалаа. Боулингийн спорт Монголд хөгжихийн төлөө бид бүхэн хичээх болно.