Бразил Английг Уэмблид нь, Герман Францыг талбайдаа хожлоо

1446977318

Энэ өдрүүдэд хөл бөмбөгийн ногоон талбайд шилдэг багуудын шимтэйхэн нөхөрсөг тоглолтууд болов. Эдгээрээс дэлхийн аварга багуудын нөхөрсөг тоглолтууд хөл бөмбөг сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татав. Англи 0:1 Бразил. Дэлхийн аварга/1966/ Англичууд дэлхий 5 удаагийн аварга/1958, 1962, 1970, 1994, 2002/ Бразилын шигшээ багийг алдарт Уэмбли цэнгэлдэхдээ хүлээн авав. Аль  аль багт нь гоолын боломжууд их байсан ч тоглолтын 80 дах минутанд алтлаг шаргал өмсгөлтнүүдийн талбайн төвөөс эхлүүлсэн сөрөг довтолгоо амжилттай болж, залуу тоглогч Эндрик хаалгачаас ойсон бөмбөгийг нэмж чихснээр тэд энэ тоглолтын ялагч болсон. 90+5 минутанд дахиад ч гоолдох боломж байсан.

 

 

 

Герман 2:0 Франц. Тоглолт эхлэхийн өмнө алдарт хөл бөмбөгч Ф.Беккенбауэр, А.Бреме нарын дурсгалыг хүндэтгэв.Дэлхийн 4 удаагийн аварга/1954, 1974, 1990, 2014/ Германы машинууд дэлхийн хошой аварга/1998, 2018/ гурван өнгөтүүдийг өөрийн талбайдаа хүлээн авав. Тоглолт эхлээд ердөө 7 секунд өнгөрч байхад Францын багийн хаалгач хаалгандаа 20 гаруй метрээс цохисон бөмбөгийг алдаж орхисон. Т.Кроос гэмтлээс эргэн ирж, К.Мбаппе 16 дотроос хаалганы гадуур цохиж, 2-р үе эхлэнгүүд Германчуудын довтолгоо найдвартай байж, айлын талбайд квадрат тоглон, хоёр дох бөмбөгөө оруулсан.

 

 

 

Ирланд 0:0 Бельги