Бүх одод 211:186 гэсэн онцгой өндөр оноогоор хожилцлоо
Мэргэжлийн сагсан бөмбөгийн түүхэнд нэг баг 211 оноо, хоёр баг нийлээд 397! оноо авсан анхны тохиолдол ийнхүү бүртгэгдэв. Цагирагт онооны бороо оруулсан тоглолтын шилдгийн шилдгээр Милуоки Бакс багийн тоглогч Дамиан Лиллард шалгарч, “Холын шидэлтийн аварга”-ын цомоо Коби Брайнтын нэрэмжит “Бүх оддын тоглолтын MVP тоглогч”-ийн цомоор ихэрлүүлээд буцлаа. Тэрээр 39 оноо, 6 дамжуулалт, гурваас 11 удаа, тэр дундаа талбайн яг төвөөс аймшигтай, бас маш гайхалтай шидэлтийг бодох юмгүй шидэн, бүхнийг гайхшруулав. Түүнээс өндөр оноо авсан тоглогч байсан хэдий ч ялагч багийн лидер нь цомын эзнээр тодров.