406790230_673141348141591_1775847824667303867_n
МҮБХ-ны “PEPSI-АЛТАН ЦОМ”-ын төлөөх барилдааны шинэ улирал эхэлж, хэсгийн эхний тойргийн барилдаанууд явагдаж байна. Баян-Өлгий-Сүхбаатар аймгийн багуудын тулаан онц сонирхолтой өрнөж, хамгийн сүүлийн 25 дах барилдаанаар ялагч багийн нэр тодров. Улсын заан Б.Серик, аймгийн арслан Номиндалай нар удтал хүч үзэн, хүчит заан мордох мэхээр давснаар 13:12-оор багаа ялалтанд хөтөллөө. Баян-Өлгий аймгийн багаас улсын заан Б.Серик/4/, аймгийн хурц арслан У.Береке/2/, аймгийн хурц арслан М.Еркебулан/2/, аймгийн арслан Б.Төмөрбаатар/4/, аймгийн заан Е.Көптилек/0/ тэрээр 3-р тойргоос сэлгээнд сууж, түүний оронд аймгийн арслан Т.Эрболат/1/ барилдаж, нийт 13 даваа авсан бол Сүхбаатар аймгийн багаас улсын начин Бо.Батжаргал/1/, 4-р тойргоос түүний оронд барилдсан аймгийн хурц арслан Б.Номиндалай/0/, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр/5/, аймгийн арслан Г.Мөнх-Эрдэнэ/1/, аймгийн арслан Э.Буянтогтох/2/, аймгийн заан С.Ган-Эрдэнэ/3/ барилдсанаар нийт 12 даваатайгаар барилдаанаа дуусгажээ. Баян-Өлгий аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Б.Баатарцол, Сүхбаатар аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Ба.Батжаргал нар ажилласан байна. Ялсан баг 5 сая төгрөгийн бай, бөхчүүд давааны шагналаа тус тус гардаж авлаа.