Ван Жи Жи 30 жилийн өмнө 14 настайдаа Монголд ирж байжээ

430471449_766940825354608_1726843064838395724_n

1994 оны намар БХЯ-ны “Алдар” нийгэмлэгийн урилгаар БНХАУ-ын армийн шигшээ баг манай эх оронд айлчлан “Алдар”, “Хөдөлмөр” нийгэмлэгийн заалууд, Спортын төв ордонд нийт 3 тоглолт хийсэн билээ. Хятадын багийн бүрэлдэхүүнд ирээдүйн супер од сагсан бөмбөгч Ван Жи Жи дөнгөж 14 настай бумбайсан хөөрхөн цагаан хүү ирж байжээ. Шигшээ багийнхаа хамгийн нялх нь. “Хятадын ирээдүйн шигшээгийн үндсэн тоглогч болгох гээд бэлдэж байгаа” гэж тэр үед Хятадын талаас мэдээлэл өгч байсан. Тэд яг л хэлснээрээ хийж, энэ горзгор хүүхэд NBA-д хүртэл тоглосныг бүгд мэднэ дээ.

 

Эх сурвалж : Nyamdorj Gombosuren

 

Нэмэлт мэдээллүүд :

Altangerelgombo Jamsran : Сампилноров багшийн маань энэ зураг төв шуудангийн баруун талын МОНЦАМЭ-гийн гаднах шилэн самбарт тавигдаж байж билээ.

Gantulga Sukhee :

Тэр үед суудлын галт тэргийг нь шалгаж таараад, доод орон дээрээ зогсчихож гээд харсан чинь хөл нь газарт… ккк. Хятад тамирчин хүү их өндөр байсан санагдаж байна.

Baatarjav Badamnyam :

Ganzorig Be : Ван Жи Жи Шараваад нэлээн хэд блокдуулаад, уурлаад шатаад байсан гэдэг байх аа? Уурлах байтугай уйлсан гэдэг. Хүүхдээрээ шахуу ирсэн. Аргагүй аргагүй.