Гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ өөрөөсөө 16 насаар дүү боксчинтой мэргэжлийн рингэнд тулалдав

461581236_834267385566949_4254451947059745980_n

Азербайжаны нийслэл Баку хотод Олон улсын боксын холбооны мэргэжлийн боксын лигийн ээлжит тулаан өнгөрөгч амралтын өдөр болж, МУГТ Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ 71 кг-ын жинд рингний эзэн орны боксчин Сархан Алиевтай 6 үе нударга зөрүүллээ. 16 насны зөрүүтэй хоёр боксчны тулаан өндөрлөхөд шүүгчид санал нэгтэйгээр залуу тамирчин С.Алиевт ялалтыг өгсөн байна. Тэрээр өдгөө 26 настай “Белград-2021” ДАШТ-ий хүрэл медальтай бол У.Мөнх-Эрдэнэ “Лондон-2012” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл, “Доха-2006” Азийн наадмын мөнгөн медальтай манай шилдгийн шилдэг боксчин билээ.