Ганц хүрэл медалиа чулуу болгосон бол айргийн тавд багтах байв

455916135_965122072084514_3131103325751102770_n (1)

Парис-2024 Зуны XXXIII олимпын наадмын бөхийн чөлөөт барилдаанд оролцсон эмэгтэй баг тамирчдын чансааг танилцуулъя. Японы баг 6 жингээс 4 алт, 2 хүрэл нийт 6 медаль,авч, бүгд финалдсан бахдам амжилтаар чансааг тасархай тэргүүлжээ. Тэдний ард АНУ-ын баг 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медальтай удаалсан бол 2-3 медаль авсан Кыргизстан, БНХАУ-ын багууд зуузай холбон 3-р байрт жагсав. Шилдэг тавд Өмнөд Америкын Эквадорын баг 38 оноотой хурдалж, Кубын баг 6-д, Украин, Монголын багууд 7-р байрт зэрэгцэн бичигдлээ. Хэрэв манай бөх П.Орхон хүрэл медалийн барилдаанд ялсан бол Кыргизүүд 4-р байр руу ухарч, манай бүсгүйчүүд 40 оноотойгоор амжилтаараа айргийн тавд орох байжээ.