Гарьдын Б.Мөнхболд 27 оноог зураасны араас авав

Монголын Мэргэжлийн Сагсан Бөмбөгийн Лигийн IHC Apes болон BCH Гарьд багуудын хооронд нөхөрсөг тоглолт “Наадам-2” спорт төвд болж, 95:86 гэсэн оноогоор Гарьдууд өрсөлдөгчөө хожив. Энэ тоглолтонд туршлагатай тоглогч, лигийн шилдэг шидэгчдийн нэг Б.Мөнхболд 8 удаа холын шидэлтээ цагирагт унагаснаар багийнхаа хожилд шийдвэрлэх нөлөө үзүүллээ.