Гранд слэмд гаршсан жүдоч

“Abu Dabi Grand Slam 2023” тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд “Улаанбаатар их дуулга”-ын аварга, Хонгконгийн Азийн нээлттэй тэмцээний аварга, ОУХМ Б.Эрхэмбаяр зодоглож, хүрэл медалийн авлаа. Тэрээр “А” хэсгийг тэргүүлж эхний тойрогт гоц мөргөж, дараа нь ОХУ-ын Алескеров Рюфат, Латвийн Де Анжелис Антони, Английн Холл Сэймүль нарыг тус тус ялж хэсгээсээ төвөггүй шалгарсан. Хагас шигшээ барилдаанд Узбекстаны Тиловов Мухриддинд торгуулиар ялагдсан ч хүрэл медалийн төлөө Казахстаны Гусман Кыргизбаевтай тэнхээ шалгасны эцэст нэмэлт цагт өрсөлдөгчөө мордох мэхээр цэвэр орхин энэ оны 3 дах “Grand Slam” тэмцээндээ медалийн тавцанд зогсов.