Дашдоржийн Нацагдорж-Түүхийн шүлэг

1668996221_nacagdorzh
ТҮҮХИЙН ШҮЛЭГ
Манай Монгол Улс маш эртний улс аа
Монголын яруу түүх, магад их гэрэлтэй
Гэгээн наран мандсаар, хангай говийг гийгүүлсэн
Хэдэн мянган жилээс, бид энд оршсоор
Хэдийнээ балар цаг, таван мянган жилийн өмнө
Хойд газар оршиж, хол ойрыг хувьсгасан
Хүннүгийн үе хүрээд, хүчирхэг улсыг мандуулсан
Хянган уулын тэндээс, Тэнгэр уулыг тулсан
Энэхүү Хүннүгийн улс, хоёр мянган жилийн тэртээ
Өмнө нанхиадыг сүрдүүлж, урт хэрэмийг цогцлуулсан
Ромын улсыг хүрч, Европ дахиныг сандруулсан
Өөрийн дурсгалт зүйлээ, Монгол орондоо хоцоргосон
Сяньби, Тобагийн Монгол, шаштир түүхийг залгамжилсан
Түрэг, Уйгуртай нийлж, төрөлх орноо сахисан
Харь хязгаар газарт, Хитан улсыг байгуулсан
Гадаадын дайсан алинд, хэзээд эрэлхэг явсан
Хаан Чингисийн үед, хамаг улсын тэргүүнд
Хөх Монголын үрс, хуяг дуулгаа засацгаасан
Хоромсог саадгаа агсаж, хүлэг морио ташуурдсан
Холхи ойрхыг нэгтгэж, хүний түүхэнд манлайлсан
Мянган голыг гаталсан морин туурайн гавьяа
Найман зүгт мандсан эцэг өвгийн гавьяа
Нармай төрийг байгуулсан, дэлхий дахинд гавьяа
Манай өнгөрүүлсөн түүх хүн төрөлхтөнд гавьяа
Монгол хэмээх нэгэн нэр, ертөнцийн чихнээ дуурсгалтай
Монголын тул хэмээх сэтгэл, манай зүрхэнд холбоотой
Өсөхөөс сурсан үндсэн хэл, орхиж болшгүй соёл мөн
Үхтлээ орших төрөлх нутаг, салж болшгүй орон мөн өө
Хангай дэлхий хэвээрээ атал, хүний явдал их хувирсан
Хойших мөрийг харж, урагшлах замыг давшилтай
Харийн хөнөөл хэтрэхэд, үндэсний хувьсгал гарсан шүү
Түмэн оны энхийг ийнхүү тэмцэн бүтээнэ.
1936 он.