Даян аварга Ц.Чимэд-Очирын аатай барилдаанаас
Нутгийн бахархалт бөхчүүд. Цуврал нэвтрүүлэг-2. 3-р хэсэг. Ц.Чимэд-Очир 1944 оны Ардын төрийн баяр наадамд улсын начин цолтой түрүүлэн, “Улсын арслан” болсон бол хоёр жилийн дараа 9 даван үзүүрлэж, “Улсын аварга” цолонд хүрсэн хүчтэн. Харин 1950 онд дахин 9 даван түрүүлснээр “Даян аварга” хэмээх эрхэм цолыг гуйж биш, гуядаж авчээ.