Долоо дох тоглолтын эргэлтийн цэг хаана болов?

425873613_883809896870278_1526131940640285864_n

Лигийн эмэгтэй багуудын хагас шигшээ цуврал тоглолт-7. Хасын Хүлэгүүд 58:47 Аравт   Тоглолтын тойм үзэх

Эмэгтэй багуудын тоглолт 7 дох тоглолтоор шийдэгдэж байгаа нь өөрөө тун сайн эерэг мэдээ. Өмнөх гал гарсан 6 тоглолтын шуурган галын дундуур туучсан хоёр багийн тоглогчид энэ удаад ямар хүнд тоглолт хийх нь ерөнхийдөө ойлгомжтой байсан. Цувралд Аравтуудыг эхний 2 тоглолтонд хожил авна гэж хэн ч таамаглаагүй биз. Тэднийг 3 дараалж хожигдсоны дараа ч тоглолтын харьцааг тэнцүүлнэ гэдэгт ихэнх хүмүүс төдий л итгээгүй гээд хэлчихэд нэг их буруудахгүй байх. Ямар ч гэсэн хоёр баг, хоёр багийн тамирчид гайхалтай, сонирхолтой урт цувралын түүхийг, эмэгтэй сагсан бөмбөгийн спортын хөгжлийн нэн шинэ түүхийг хамтдаа бичилцсэн нь маргашгүй үнэн. Тоглолтын эхний үед Хүлэгүүд 6 оноогоор давамгайлж дуусгасан бол хоёр ба 3-р үед оноо маш ойрхон өрнөсөн. Харин шийдвэрлэх 4-р үед ёстой юм юм л болов. Оноо 47:43 байхад хашир мастер Б.Солонго 2 торгуулийн шидэлтээ хийснээр тоо 47:45 болов. Хүлэгүүд 24 секундээ амжиж довтолж чадсангүй. Тоглолт дуусахад 6:18 үлджээ. Удалгүй Э.Чимэддолгор бөмбөгөө залж яваад алдаж орхих нь тэр. Ө.Индра 2 удаа довтлоод алдлаа. Бөмбөг тэдний багт хэвээр. Дахиад холоос шидээд байдаггүй. Б.Өнөрзаяа нэмж шидээд бас л оноо авсангүй. Эсрэг багийг бөмбөг гаргах үед Б.Цацрал алдаа гаргав. А.Колеманыг бөмбөг гаргах үед Б.Өнөрзаяа дамжуулалтыг дундаас нь тасалж, оролт хийх үед Э.Чимэддолгорыг алдаа гаргасан гэж шүүгч үлээв. Хөндлөнгөөс харахад их л хямдхан, эргэлзээтэй алдаа байлаа.  Хоёр торгуулийн шидэлт орсноор оноо 49:45 болсон. Хамгийн гол нь Аравтуудын ноён нуруунуудын нэг Чэмкагийн алдаа 5 болэ талбайг чөлөөлсөн нь түүний багт маш хүнд тусав. Эндээс эргэлтийн цэг нь хаана байв гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч ирнэ. Эрхэм уншигч та бээр энэхүү тоглолтыг хэрвээ үзсэн бол энэ асуултанд хариулж чадах уу? Шүүгчийн шүүлтийн асуудал тоглолт бүрийн мөнхийн сэдвүүдийн нэг байсаар. Ялагчдаас Б.Өнөрзаяа, Б.Цасчимэг нар тус бүр 14 оноо авч, багийн лидер Ө.Индра 15 минутийг талбайг өнгөрүүлж, ердөө 6 оноог авсан нь нэн сонирхол төрүүлэхээр. Нөгөө талд Э.Чимэддолгор мастер 13 оноогоор багийнхнаа тэргүүлсэн. Энэ улирлын шигшээ тоглолт Улаанбаатар Амазонс- Хасын Хүлэгүүд!

Б.Өнөрзаяагийн яриа   Бичлэг үзэх

Тоглолтын дараах   Хэвлэлийн хурлын бичлэг