Дэлхийн аварга Андреас Бреме тэнгэрт дэвшив
“Германы шигшээ багийн тоглогч асан Андреас Бреме 63 насандаа Мюнхен хотноо зүрхний шигдээсээр өвчнөөр таалал төгслөө гэж “Bild”мэдээлэв. Түүнийг яаравчлан эмнэлэгт хүргэсэн ч амь насыг нь аварч чадаагүй аж. Алдарт хөл бөмбөгчин маань спортын замналынхаа туршид Кайзерслаутерн, Интер, Байерн Мюнхен, Саарбрюккен, Сарагоса зэрэг Европын топ клубүүдэд тоглож, Германы шигшээ багийн бүрэлдэхүүнд ид тоглож байхдаа “Итали-1990” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтын 85 дах минутанд Аргентиний шигшээ багийн эсрэг цорын ганц гоолыг торгуулийн цохилтоос оруулан, шигшээ багаа дэлхийн аваргын 3 дах цомыг өргөхөд түүхэн үүрэг гүйцэтгэсэн шилдэг хөл бөмбөгчин юм. Бурхан түүнийг тэнгэрийн багийнхаа хамгаалалтанд дуудсан ажгуу.