Дэлхийн аваргын тэмцээнд анх удаа оролцсон дурсамжаас

435505015_431650696018317_4948222553573004412_n
Бөхийн чөлөөт барилдааны 1963 оны ДАШТ Болгарын нийслэл Софи хотноо 5-р сарын 31-нээс 6-р сарын 2-ны өдүүдэд болж, Монголын баг тамирчид оролцож байжээ. Багийн дасгалжуулагчаар О.Цэрэндагва, шүүгчээр Д.Ишням, эмчээр Н.Тарваа, багийн ахлагчаар БТСХ-ны орлогч дарга С.Шархүү нар ажиллажээ. Манай баг Д.Хашбат/52 кг/, Д.Лодой /нөөц тамирчин 52 кг/, Б.Сүхбаатар /57 кг/, Б.Санжаа /63 кг/, Д.Сэрээтэр /70 кг/, Ж.Мөнхбат /78 кг/,С.Цэрэн, /87 кг/, Ө.Эрдэнэ-Очир /-97 кг/, Ц.Санжаа /+97 кг/ гэсэн бүрэлдэхүүнтэй оролцсон байна. Тэмцээний үеэр Олон улсын бөхийн холбооны ерөнхийлөгч Рожу Кулон/Франц/ намайг дуудан уулзаж, “Та бүхэн анх удаагаа дэлхийн тэмцээнд оролцож байгаа гэхэд асар их ирээдүй харагдаж байна. Уйгагүй, шантралгүй идэвхтэй сайн ажилла” гэж сургамжилсан юм./Спортын мөнхийн алдартан” номын 282-р хуудас/ Тухайн тэмцээнд Ц.Санжаа шагналт YIII байранд шалгарснаар БНМАУ-ын “Спортын мастер” болсон юм.
О.Цэрэндагва багшийн дурсамжаас