Дэлхийн тайзнаа Монголынхоо нэрийг дуурсгасан тамирчин Б.Уянга, А.Гантулга нартаа халуун баяр хүргэе
Дэлхийн шилдгүүд өрсөлддөг, бодибилдингийн спортоор хичээллэгч тамирчин бүрийн мөрөөдөл болсон мэргэжлийн тайз, бодибилдинг, фитнессийн ноён оргил MR.Olympia-ын тайзан дээр Монгол улсынхаа нэрийг дуурсгасан Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны тамирчин IFBB Pro Б.Уянга, IFBB Pro тамирчин А.Гантулга нартаа халуун баяр хүргэе. Дэлхийн домогт тамирчидтай нэгэн тайзан дээр мөр зэрэгцэн зогсож, Монголын тамирчдын чансааг харуулж, Монголын бодибилдингийн спортын 35 жилийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж чадсан хоёр тамирчиндаа нийт тамирчдынхаа өмнөөс бахархалтайгаар хүндэтгэл үзүүлж байна.