Дэлхийн тулааны спортын наадмын хүрэл медалийн эзэн жиүжицүч Г.Монголжин
Дэлхийн тулааны спортын наадмын жюүжицүгийн 52 кг-ийн жинд Ганбаатарын Монголжин Испанийн тамирчинг ялж, дараа нь Филиппиний тулаанчид ялагдаж, торгуулийн тойрогт эзэн орон Саудын Арабын тамирчинг буулган авч, хүрэл медалийн төлөө Испанийн М.Мартинг 2:0-ийн харьцаагаар оноогоор ялснаар дэлхийн тулааны нэр хүндтэй наадмын хүрэл медалийг эх орондоо авчирлаа.