Дэлхийн шатрыг өөрчилсөн Бобби Фишерийн хоёр шинэ санаа
FISHER RANDOM CHESS 960. Фишерийн шатар буюу Chess960 нь дэлхийн шатрын 11 дэх хаан Бобби Фишерийн зохион бүтээсэн шатрын тоглолтын нэг хувилбар юм. Тэр энэхүү хувилбараа 1996 оны 6-р сарын 19 нд Аргентины Буэнос-Айрес хотод зарлажээ .Фишерийн шатар нь сонгодог шатартай ижил хөлөг болон дүрсүүдийг ашигладаг боловч тодорхой дүрмийн дагуу тоглогчдын боднуудын байрлалыг санамсаргүй байдлаар өөрчилж өргийг эхлүүлдэг. Санамсаргүй бодны өөрчлөлт нь гараа цээжлэх замаар давуу талыг олж авах боломжгүй болгодог. Харин тоглогчид хөлөг дээр өөрсдийн ур чадвар, бүтээлч байдалдаа илүү найдах ёстой. 2008 онд FIDE шатрын тухай хуулийн хавсралтад Chess960-ыг нэмсэн. FIDE-гээс албан ёсоор зөвшөөрөгдсөн анхны Фишерийн шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2019 онд зохион байгуулагдаж, Уэсли Со түрүүлж байсан. 2022 онд Хикару Накамура шинэ дэлхийн аварга болсон.
ФИШЕРИЙН ЦАГ. Шатрын ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн өөр нэг онцгой дэвшлийг дэлхийн аварга агсан Бобби Фишер санал болгосон нь нүүдэл хийх бүрт цаг өсдөг бидний хэлдгээр бонустай цаг бөлгөө. Бобби Фишер 1988 онд өөрийн санаачилсан шинэ дижитал шатрын цагны патент авахаар өргөдөл гаргажээ. Фишерийн дижитал цаг нь тоглогч бүрт нүүдэл бүрийн дараа цаг нэмэгдэхээр бүтээгдсэн. Түүний бонустай цагийг анх 1992 онд Югославт хэл амтай зохион байгуулсан Б.Фишер-Б.Спасскийн халз тэмцээнд ашиглаж байсан бөгөөд шатрын ертөнцөд маш хурдан алдартай болж, дараа нь 1998 оны FIDE-гийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ашигласан. Өнөө үеийн олон улсын тэмцээнүүдийг Фишерийн цаггүйгээр төсөөлөхийн аргагүй юм.
Эх сурвалж : Харуул Харуул