Д.Түвшинжаргал ирэх жилүүдэд Монголын волейболын холбоог удирдана

461087749_1106435401492181_3771253173822789094_n

Монголын Волейболын Холбооны 2024 оны ээлжит чуулган хуралдаж, тус холбооны ерөнхийлөгчөөр “Багануур ХК”-ийн ерөнхий захирал, Хэнтий аймгийн волейболын холбооны тэргүүн Д.Түвшинжаргалыг сонгожээ. Чуулганааар волейболын холбооны хөгжлийг ахиулах, хамтын удирдлага болон хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх, аймаг, дүүргийн салбар холбоодыг чадавхжуулах чиглэлээр холбоодын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулан баталсан байна. Д.Түвшинбаяр нь 1957 онд үүсгэн байгуулагдсан Монголын ууган спортын холбоодын нэг, Волейболын Холбооны 10 дах ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд өмнө нь дараах зүтгэлтнүүд ажиллаж ирсэн түүхтэй.

  1. 1957-1959  М.Дүгэрсүрэн/Гадаад Явдлын Яамны сайд/
  2. 1959-1976  Б.Балдоо/МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн Ухааны Институтийн захирал/
  3. 1976-1990  Б.Цэнд-Аюуш/Статистикийн Төв Газрын дарга/
  4. 1990-1996  Д.Содном/Монгол Улсын ерөнхий сайд/
  5. 1996- 1997 Т.Баярхүү/Монсоник группийн захирал/
  6. 1997-2000 С.Ламбаа/УИХ-ын гишүүн/
  7. 2000–2011 Х.Бадамсүрэн/Монросцветмет нэгтгэлийн ерөнхий захирал/
  8. 2011-2020 Ц.Баярбаатар/ТЭЦ-4 ТӨХК-ийн ерөнхий захирал/
  9. 2020-2024 Ц.Чингарьд/Бизнесмен, зүтгэлтэн/

 

 

Монголын хамгийн ууган спорт холбоодын нэг, хамгийн олон дэмжигч үзэгч, хичээллэгчтэй волейболын спортын гэр бүлд таныг урьж байна.