Жем Дээд лигийн тэмцээний нээлтийн ажиллагааны сониноос

428697005_718066967195092_6135811501053016057_n
Монголын ширээний теннисний холбооны Жем Дээд лигийн тэмцээнийг нээж, МШТХ-ны ерөнхийлөгч, Төмөрт-Өргөө багийн эзэн Ц.Гантулга, Жем интернешнл ХХК-ийн хүний нөөцийн хэлтсийн дарга Ц.Нямбат нар нээж үг хэллээ. Мөн Бээжин-2008 Паралимпийн наадмын аварга, МУХБ, МУГТ, байт харваач Д.Баатаржав, хошууч генерал Б.Баярмагнай, Хаан даатгал ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн А.Мэндбаяр, Өсөх зоос багийн эзэн Өсөх зоос ХХК-ийн захирал, аж үйлдвэрийн гавъяат ажилтан Ч.Чинбат, Жэм интернешнл ХХК-ийн гадаад харилцааны менежер Ж.Энхсайхан, МШТХ-ны дэд ерөнхийлөгч О.Цогтбаатар, Д.Ганбаатар, Г.Чинбат, тэргүүлэгч гишүүн Б.Баярмагнай, Ч.Амарсанаа Чинтөгс,Б.Батзориг М.Ариунболд, Ш.Алтантуяа нар оролцов. Нээлтийн үеэр насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл, хүүхдийн наадмын аварга А.Манлайжаргал, хүүхдийн спортын наадмын аварга Б.Индра, Өсвөрийн УАШТ болон Холбооны цомын аварга Б.Бүрэнжаргал нар спортын дэд мастерын цол, үнэмлэх, тэмдэгээ гардан авлаа.
Тэмцээний нээлтийн ажиллагааны бичлэгээс

 

Тамирчдын бие халаалтын бичлэгээс