Жем дээд лигийн эхний тойргийг Өсөх зоос, Төмөрт өргөө багууд тэргүүллээ

428701813_716521707349618_3935411234564936580_n
МШТХ-ны ХVI удаагийн Жэм Дээд Лигийн тэмцээний 1-р тойргийн 5-р тойргийн тоглолтууд баасан гаригт явагдав. 4 тойргийн дараах байдлаар ганц хожигдоогүй явсан “Өсөх зоос” баг “Жем” багт 5:4-өөр ялагдал хүлээлээ. Дараагийн 2 тоглолтонд Төмөрт өргөө-Залуусыг 6:3, Бласт/Тэнгис-Хаан даатгал 5:4-өөр тус тус буулган авснаар лигийн тэмцээний эхний тойрог өндөрлөж байна. Нэгдсэн дүнгээр “Өсөх зоос” баг 4 хожил 27 оноотой, “Төмөрт өргөө” баг 4 хожил, 25 оноотойгоор хүснэгтийг тэргүүлж байгаа бол “Жем” баг 3 хожил 26 оноотой 3-р байрт, “Бласт-Тэнгис” баг 2 хожил, 22 оноотой, “Хаан даатгал” баг 2 хожил, 22 оноотой, “Залуус” баг хараахан хожил аваагүй 13 оноотойгоор удаалж явна.
Хувийн дүнгээр эмэгтэйчүүдээс Б.Болор-эрдэнэ/Төмөрт өргөө/ 10 тоглон, 9 хожилтой, Б.Должинзуу/Хаан даатгал/, Б.Ундрам /Жем/ нар 8 хожилтой, эрэгтэйчүүдээс М.Тэмүүлэн/Жем/ 9 хожилтой, Г.Сэр-Од/Төмөрт өргөө/, А.Манлайжаргал/Өсөх зоос/ нар 8 хожилтойгоор тэмцээнийг манлайлсаар.
“Залуус” багийн тамирчин С.Анхмаа ялагдаагүй явсан Б.Болор-Эрдэнийг хожиж, өсөх ирээдүйтэй залуу тамирчин гэдгээ харууллаа. “Хаан даатгал” баг Хятад тамирчин Ли Жин Ланг орлон тоглогчоор тоглуулахаар мэдүүлэг өгсөн байгаа. Лигийн тэмцээний дүрэм ёсоор легионер тамирчин нь 1 тойрог бүтэн тоглох ёстой бөгөөд 2-р тойрог эхлэхэд тоглох журамтай. Маргааш буюу 3-р сарын 3-ны ням гаригт ЖЭМ дээд лигийн тэмцээний нээлтийн ажиллагаа 15:00 цагт болох тул ширээний теннис сонирхогч та бүхнийг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.